• Австраличууд хүнсний чиглэлийн томоохон үйлдвэрүүдээ Хятад эздээс нь үнэ цохин худалдан авч эхэллээ

    2020-05-01

    Австраличууд хүнсний салбарын томоохон үйлдвэрүүдээ Хятад эздээс нь үнэ цохин худалдан авч эхэллээ. Үүний нэгэн жишээ нь,Австралийн нэгэн гэр бүл улсдаа дээгүүрт жагсдаг  мал аж ахуйн чиглэлийн фэрмийг Хятадын тэрбумтнаас 53 сая ам.доллараар худалдан авчээ.

    Өнгөрсөн Мягмар гарагт Австралийн гэр бүлийн бизнес болох Макмиллан Пасторал компани нь “Воллогоранг ба Вентворт” фермийг худалдаж авахаар тохиролцоонд хүрсэн байна.

    “Воллогоранг ба Вентворт”-ийн хувьд хүнсний үйлдвэрлэл,тэр дундаа мал аж ахуй,үхрийн махны үйлдвэрлэлээр улсдаа томоохонд тооцогддог,маш том бэлчээрийн талбай бүхий фэрм юм.

    Тус эдлэн нь өмнө нь Хятадын толгой баячуудын нэг,Австралид үхрийн мах,дарсны үйлдвэрлэл эрхэлдэг Шингфа Магийн эзэмшилд байжээ. Тэрээр “Воллогоранг ба Вентворт” фермийг анх 2015 онд 47 сая ам.доллараар худалдан авч байв. Харин Австралийн гэр бүл үүнээс ч өндөр үнээр цохин худалдан авчээ.

    Эх сурвалж:Abcnews

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ