Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн “Страто” компани шүүх дээр ялагджээ

“Страто” компани Засгийн газрын эсрэг АМНАТ-ын журамтай холбогдуулан зарга үүсгэсэн ч шүүхэд ялагджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нүүр номоороо дамжуулан мэдэгдлээ. 

Ч.Хүрэлбаатар “Үнэн ялж байна…Засгийн газрын баталсан АМНАТ-ын журамтай холбогдуулан зарга үүсгэсэн Стратогийн захиргааны хэргийн давах шатны шүүх хурал сая дууслаа. Шүүхийн шийдвэр Засгийн газрын талд бүрэн гарлаа. Үндсэн хуулиараа бол Ашигт малтмал бол ард түмний мэдэлд байдаг болохоос компаний мэдэлд байдаггүй ээ. Шударга шүүгчдэд баярлалаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ