ФОТО:“Ажлын байраа хамгаалья” нэртэй цахим жагсаал болж байна

2020-05-01

Спортын төв ордны гадна талбайд “Ажлын байраа хамгаалья” нэртэй  цахим жагсаалыг МҮХАҮТ-аас зохион байгуулж  болж байна. Тэд энэхүү жагсаалаараа эдийн засгийн хямралыг амжилттай туулахыг Засгийн газраас шаардаж байгаа юм.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1 Олон улсын хөдөлмөрчдийн өдөр.

МҮХАҮТ-аас Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм.

  • Цар тахлын үеийн эдийн засгийг төр, хувийн хэвшил хамтран даван туулах
  • Эдийн засгийн хямралын үед тооцоо төлөвлөгөө гаргах түр хороо байгуулах гэх мэт шаардлагыг тавьж байгаа аж.
Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг даван туулах долоон багц арга хэмжээг боловсруулж танилцуулсан.

Тухайлбал, ноолуурын ханшийг 100 мянгад хүргэх, ажлын байраа хадгалж үлдсэн АНН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ