Д.Нямхүү:Франц иргэнийг эмчилж байсан эмч халдвар авсан гэж худал мэдээлэл тараасан хүнийг шийтгэх ёстой

2020-05-01

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү маскаа зүүх,гараа угаах зэргээс уйдаж болшгүй,тэвчээр хатуужилтай байж энэ цаг үеийг даван туулахыг санууллаа.

Дандаа халуун цай,шөл уудаг бидний давуу тал

“Тодорхой хугацаа өнгөрөхөөр гайгүй байна гэж тайвшрах ёсгүй, бие биедээ хатуу шаардлага тавьснаар улсаа аюулаас аварч байгаа юм.

Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх,гэр,ажил руугаа орохдоо бээлийгээ тайлаад,дараа нь гараа зааврын дагуу сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэх хэрэгтэй.

Бидний дандаа халуун цай,шөл уудаг нь бидний давуу тал.

Хоолой,залгиур дээр байгаа вирусыг ходоод руу авч орох учраас,амьсгалын замын өвчлөл үүсгэж чадахгүй.

Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Бидний хувьд гаднаас ирж байгаа нислэгүүдээ сайтар хянах,та бүхний хувьд хэдий олон дахин өгч байгаа ч эдгээр зөвлөмжүүдээс уйдахгүй,чанд сахих хэрэгтэй.

Тэвчээр, хатуужилтай байж цаг хугацааг даван туулна.

Өвчтөнүүдийн халуун багасаж,биеийн байдал дээрдэж байна

Зарим өвчтөнүүдийн халуун нь багасаж, биеийн байдал дээрдэж байна. Өвчтөний дэвтэр дээр халууныг нь тогтмол үзэж халууныг нь тэмдэглэнэ,эмчилгээний хоолны орцыг тогтооно,хэрэглэж байгаа эмүүдийг дахин шинэчлэх зэрэг их олон зүйл хосолж байж тэр хүнийг эдгээж чадна. Эдгээрээс гадна хүний сэтгэл санааны байдал хамгийн чухал асуудал. Франц иргэнийг эмчилж байгаад халдвар авсан гэдэг нь худлаа. Click To TweetТийм худал мэдээлэл тараасан хүнийг шийтгэх ёстой. Учир нь энэ хэтийн хоосон цуурхалаас болж бидний зохион байгуулалт бага зэрэг л алдагдвал засах хэцүү” хэмээн мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ