ЭМЯ:Эрүүл мэндийн байгууллагад ачаалал үүсэж магадгүй байна

2020-05-01

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-руу хийх байсан тусгай нислэг хойшлогдож хоёр удаа нислэг үйлдэхээр болсон. Ингэхдээ өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдээ хамруулна гэж УОК-оос мэдээлсэн.

Өчигдөр эхний нислэг 20.41 минутад Сөүлээс Улаанбаатарт газардаж, АНУ,Европын улсуудаас 271 иргэн эх орондоо ирсэн.

Эдгээр иргэдээс 284 иргэнийг нь тусгаарласан байна.

  • Өчигдрийн нислэгээр жирэмсэн 17,
  • Өндөр настан 29,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 33,
  • Бага насны хүүхэдтэй 95 хүн ирснийг тусгаарлажээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяагийн мэдээлснээр, тусгаарлагдсан иргэдийг халдвар тараах өндөр эрсдэлтэйд тооцож байгаа аж. Click To Tweet

ДЭМБ-ийн анхааруулж байгаагаар гаднаас  зөөвөрлөгдөн  ирсэн тохиолдол хүн амын дунд кластер хэлбэрээр тархсан  тохиолдол олон улс оронд  байгааг онцолсон.  Цаашид хоёр  тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, эрүүл мэндийн байгууллагад ачаалал үүсэж магадгүй байна.

Судалгаагаар, коронавирусийн тархалтын 40 хувийг   ажлын байранд тахсан вирус эзэлж байна. Тиймээс бүх албан байгууллагад вирусийн үед анхаарах зөвлөмжийг ЭМЯ-наас гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ