Д.Нямхүү:Бидний тооцоолсноор маргаашийн Франкфуртын нислэг нилээд хүнд байх төлөвтэй байна

2020-05-01

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараахь мэдээллийг өглөө.

“Өчигдөр нийт 217 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын 74 хүн /Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц/
  • Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.

Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-т,үлдсэнийг нь ажиглалтын байранд тусгаарласан.

Өнөөдөр эхний сорьц авах ажлыг зохион байгуулна.

Бид дахиад хоёр онгоц авах гэж байна. Франкфуртын онгоц бидний тооцоолж байгаар нилээд хүнд байхаар тооцоолж байна. Ирэх онгоцууд дээрээ онцгой анхаарал тавьж ажиллах болно” гэлээ.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ