• Он гарсаар нийт 83413,5 га талбай ой хээрийн түймэрт шатжээ

    2020-05-01

    Дөрөвдүгээр 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

    Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

    Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна

    “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ