• Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд нийгэмд голомтлон өвчлөл тараах өндөр эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулж байна

    2020-05-01

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    Тажикстан,Комарын аралд бүртгэгдэж дэлхийн 215 улсад коронавирусын халдвар тархжээ. Тажикстан улсад дөрвөн сар өвчлөл бүртгэгдээгүй байсан боловч гэнэт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

    Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн дунд жирэмсэн 13,өндөр настан 29,эрүүл мэндийн шалтгаантай 43,бага насны хүүхэдтэй 95 хүн байна.

    Лабораторийн шинжилгээ хийлгээгүй учраас бүх хүмүүсийг 21 хоног тусгаарлана. ДЭМБ-аас өвчлөл өндөр дэгдэлттэй улсаас ирж байгаа иргэд өндөр эрсдэлтэй бүлэгт орж байгаа учраас тусгаарлагдаж байгаа боловч нийгмийн дунд кластераар өвчлөл тараах эрсдэлтэйг анхааруулж байна.

    Тэр тусмаа Азийн улс орнуудад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд цаашдаа кластер болон халдварлах олон тохиолдол гарсныг анхааруулж байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ