• “FATF” үнэлгээ болон үүнтэй холбоотой үйл явцын эцсийн хугацааг сунгалаа

    ПАРИС. /FATF/. “COVID-19” цар тахал дэлхий даяар тархсантай холбогдуулан улс орнууд хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаагийн улмаас газар дээр нь очих, биечлэн уулзах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдлаа. Энэхүү нөхцөл байдал нь улс орнуудыг харилцан үнэлгээ хийх, үүнтэй холбоотой үйл явцад идэвхтэй оролцоход нөлөөлж байна. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын /FATF/ хуралдаан энэ хүнд цаг үед улс орнуудад хүндхэн сорилтууд тулгарч буйг хүлээн зөвшөөрч байна.

    Иймээс “FATF” харилцан үнэлгээ хийх болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны эцсийн хугацааг түр хугацаагаар хойшлуулахаар тохиролцлоо. Харилцан үнэлгээ хийх шинэ хуваарийг энд дарж үзэх боломжтой.

    Үүний зэрэгцээ “FATF” өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтыг нарийвчлан шалгах үйл явцлыг түр завсарлаж, эцсийн хугацааг дөрвөн сараар сунгах шийдвэр гаргалаа. Тиймээс “FATF” тэдгээрийг зургадугаар сард нарийвчлан шалгахгүй. Хэдийгээр Монгол, Исланд эцсийн хугацааг сунгалгүй сүүлийн хуваарийн дагуу явах хүсэлтийг гаргасан боловч ийнхүү шийдвэрлэлээ. Уг хүсэлт болон тус хоёр улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэж эцсийн хугацааг хойшлуулаагүй бөгөөд тус хоёр улсын талаарх шинэчилсэн мэдэгдлийг 6 дугаар сард гаргах болно. “FATF” нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд эцсийн хугацааг дахин нягтална.

    Дээр дурдсан үйл явцын эцсийн хугацааг түр хойшлуулах шийдвэр гаргасныг үл харгалзан “FATF” мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэгтэй тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж, бүх улс оронтой үргэлжлүүлэн хамтран ажиллана. “FATF” хууль бус санхүүжилттэй тэмцэхийн тулд цар тахлаас үүдэлтэй хямралын нөлөөг идэвхтэй хянана. Мөн гэмт этгээдүүд, террористууд энэ цаг үеийг ашиглан гэмт хэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн аюул занал учруулж болзошгүй тул бид сонор сэрэмжтэй байх болно.

    Эх сурвалж: МОНЦАМЭ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ