М.Энхсайхан хоригдсон хэвээр үлдэв

М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр авч хэлэлцэв.

М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангасангүй.

Түүнийг 5 дугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ. Прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорихоор болсон тухай мэдээлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Иргэд ИНТЕРНЕТ ашиглан ҮЗЭЛ БОДЛОО илэрхийлэх ЭРХ эээ эдлэх боломж ЭРХ ЧӨЛӨӨ олгосон АРДЧИЛАЛ д хүчин зүтгэсэн ХҮН буцаад өөрөө өөртэй ЗАНГА тавьсан болж ТААРАВ УУ. Иргэний ЭРХ ээ эдлэхэд БУСАД ыг гүтгэх доромжлох нэр төрд нь халдсан л бус бол ХЭН ч гэсэн ЧӨЛӨӨТЭЙ үгээ хэлэх хэвлэн нийтлэх ЭРХ тэй гэдэг ойлголт ХААГДАВ УУ.

Холбоотой мэдээ