Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 00:00 болгон сунгажээ

2020-05-01

Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи,согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан,пабын ажиллах цагийн хуваарийг 07:00-22:00 байсныг 00:00 цаг болгон сунгажээ.

Нэгдүгээр сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу Улсын онцгой комиссоос ресторанпаб болон архи худалдах зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийн  ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарласан.

Тэгвэл уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болж Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргажээ.

Үүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгасан бөгөөд шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй байх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ