Түрээслээд, өмчлөх эрхтэй 4000 орон сууцанд эмч нарыг түлхүү хамруулна

2020-04-30

-Монголбанктай тохиролцсон учир орон сууцны хөтөлбөр шууд хэрэгжинэ-

Эрүүл энхийн манаад өдөр шөнөгүй ажиллаж байгаа цагаан нөмрөгтнүүдийн нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой УИХ-ын тогтоолыг баталлаа. Тодруулбал, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол юм. Тогтоолд  эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албаныханд 4000 орон сууц олгох заалтыг тусгасан.

Дэлхий нийтийг цочирдуулж буй коронавируст халдварын үед бүх л улс орны эмч эмнэлгийн ажилтнууд хүнд нөхцөлд, ар гэрээ умартан багаар ажиллаж байгаа. Зарим улс оронд эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаяж, өргөсөн тангаргаасаа няцаж байгаа энэ цаг үед манай улсын эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнууд цар тахлаас иргэдээ урьдчилан сэргийлэх ажлыг маш шуурхай зохион байгуулж, вирусээр халдварласан иргэдээ маш сайн эмчилж, нас баралтгүй цор ганц улс байгааг бусад улс орон сайшаан магтаж байгаа.

Засгийн газар, УИХ-аас онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдаа зүгээр нэг хоосон магтаад орхисонгүй. Тэдний ар талд санаа зовнин, хамт түгшиж буй ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.

Салбарын сайд Д.Сарангэрэл тогтоолын төслийг хэлэлцэж байхад өөрийн саналаа хэлсэн. Тэрбээр “Манай салбарын асуудал их учраас  ажилчдын нийгмийн асуудлыг тэр бүр шийдвэрлэж хүчирдэггүй. Энэ хүнд цаг үед шинэ барилгын талаар бид ярихгүй. Харин эмч, мэргэжилтэн, ажилтнуудын орон байрны асуудалд анхаарах шаардлага бий.

Эхний ээлжид  4000 орон сууцанд төрийн албан хаагчдыг оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй.

Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Өнөөдөр энэ дэмжлэг манай салбарынханд ус, агаар мэт хэрэгтэй байгаа” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар  “Гэр хороололд амьдарч байгаа эмч, эмнэлгийн ажилтан, онцгой, төрийн тусгай албан хаагчдын судалгааг гаргаад түрээсийн орон сууцанд хамруулах асуудлыг холбогдох бусад байгууллагын төлөөллийг байлцуулан хэд хэдэн удаа хуралдаж ярилцсан. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүгийн татаасанд 60 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 34 тэрбумыг нь НОСК-д шилжүүлснээр Монголбанк санхүүжүүлээд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, түрээслээд өмчлөх хэлбэр юм. Шинэ зээлийн бүтээгдэхүүн. Одоо ашиглахад бэлэн 4000 мянган орон сууц байгаа, баригдаж байгаа 60 мянган орон сууж бий. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаад талдаа 100 мянган хүнийг ажлын байраар хангах эдийн засгийн шийдэл юм” гэв. Мөн БХБ-ын сайд Х.Бадельхан “Эрүүл мэнд болон онцгой байдлын ажилтнуудад зориулсан орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргах заалтыг Монголбанктай хэлэлцэн тохирч байгаад гаргасан тул хэрэгжих бүрэн боломжтой гэсэн нь  эмч эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдад мялаалга болсон том  шийдвэр байлаа.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хөдөө орон нутагт 10 гаран жил ажилласан Резидент эмч нарт боломж олгох хэрэгтэй байна.Бас л хотод амьдрах байргүй, цалингүй 2-3 жил сурч байр түрээслээд хэцүү л байна. Шалгуурыг сайн боловсруулаад өгөөсэй. 

  • Эмч сувилагч нар чинь өглөө ажилдаа ирэхдээ усанд орж амжихгүй, модон жорлонд бие засаад ирж байгаа бол таны шарх идээлж, тариа буглах бол юу ч биш шүү, тэдний нигмийн асуудал шийдэгдвэл бидний эрүүл мэндийн баталгаа давхар хангагдна шүү дээ

    • emch emlelgiin ajiltan gej bichsen baih yoom. emch nar bid naraas baga ajil hiij ih bolomjiig awdag gesen uuriin chin dulimaghan /zowhon uuriinhuu zowlong anhaarch busdiinhiig harahgui, oort uussen stressee uur hun deer tohoj gargah geseh/ bodol tanii haraag haaj dutuu unshihad hurgesen bololtoi

Холбоотой мэдээ