• Чингэлтэй дүүрэгт 5-р сарын 6-8-ны өдрүүдэд коронавируст халдварт цар тахалаас урьдчилан сэргийлэх иж бүрэн сургууль болно

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу коронавируст /COVID-19/ халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг /хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

    Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг хүсье.

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ