• Хятадын Шинжаан-Уйгар аялал жуулчлалын салбараа сэргээж байна

    БНХАУ-ын ШУӨЗО-ны олон бүс нутагт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хэрэгжүүлсэний үндсэн дээр аялал жуулчлалын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн, олон төрөлт соёл, аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэн, аялал жуулчлалын салбарын хэвийн үйл ажиллагааг сэргээж байгаа аж.

    Шинжааны Борталын монгол үндэстний өөртөө засах жөү хэрэглээг дэмжих, дотоод эрэлт хэрэгцээг эрчимжүүлэх арга хэмжээ авч, оршин суугч иргэддээ аялал жуулчлалын цахим билет тарааж, Жяньжянд жуулчлах ажил хэрэг эрхэлсэн жуулчны компаниудыг урамшуулж, машинтай аялалх, онгоц, галт тэргээр аялах аялалд үзүүлэх дэмжлэгээ ихээр нэмэгдүүлсэн байна.

    Хятадын хамгийн том дотоод хуурай газрын цэнгэг нуур болох Бост нуурт шувууд чуулж, өнгө үзэмж бүрдэж, үзэмжийн бүсийг туршин ажиллуулж эхэлсэн бөгөөд 5-р сарын 1-нээс албан ёсоор олон нийтэд нээлттэй болгоно.

    Бост нуур аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Жан Чикай “Үзэмжит бүсэд тогтсон цагтаа ариутгал хийх, иргэний үнэмлэхээр нэвтрэх, биеийн байдлыг шалгах зэрэг арга эхмжээ авч байна. “5.1”-ний амралтад хөлөг онгоцоор аялах зэрэг 30 гаруй төрлийн усан дээрх тоглоомын төслийг олон нийтэд нээлттэй болгож, эмч сувилагч нар үнэгүй нэвтрэх болно. Бас дээрээс нь эхний 100 жуулчинд нэг хүн дагуулж нэвтрэх боломж олгож байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ