• С.Эрдэнэ:УИХ-ын сонгуульд амжилттай оролцож чадна гэдэгтээ итгэлтэй байна

    2020-04-30

    АН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох батламжаа гардан авлаа.

    Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо Монгол өрх,хөгжлийн хөтөлбөр гэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

    Өрхийг дэмжих өсөлтийн бодлого манай мөрийн хөтөлбөрийн гол үндэс юм.

    Монгол өрхийн чинээлэг байх, иргэдийн хангалуун амьдрах,эрх,эрх чөлөө, ажлын байр,амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л чиглэлэд АН гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Эрх тэгш,шударга ёсны зарчим дээр үндэслэж бусад намуудтай өрсөлдөнө.

    Сонгуулийн хуулийн зүйл заалт бүрийг ягштал мөрдөж,амжилттай оролцож чадна гэдэгт итгэлтэй байна. Нийт Монголчууд,сонгогчиддоо сайн сайхныг хүсье” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ