• Хүүхдүүд өвчлөх болсон үхэлд хүргэх аюултай синдромыг ШИНЭ өвчин өвчин эсэхийг эрдэмтэд судалж эхэллээ

    2020-04-30

    Сүүлийн долоо хоногийн хугацаанд Англид хүүхэд эрчимт эмчилгээнд орсон 20 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр хүүхдүүдэд компьютер томографын шинжилгээгээр хэвийн үзүүлэлттэй гарч байсан боловч Кавасаки өвчлөл буюу судасны үрэсвлийн,суулгах шинж тэмдэгтэй байсан байна. Эдгээр өвөрмөц шинж тэмдгүүд бусад орнуудад ч ажиглагдаж байна.

    Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд коронавирусын халдвартай холбоотой байх магадлалтай ховор боловч үхэлд хүргэх үрэвсэлт синдромын тохиолдлууд гарсан байна.

    Одоогоор Их Британи,АНУ,Франц,Итали,Испани,Швейцарь гэсэн зургаан улсад 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

    Коронавирустэй холбоотой эсэх эсвэл шинэ өвчин хүүхдүүдийн дунд гарч байгаа эсэхийг ДЭМБ болон дээрх зургаан орны эрдэмтэн судлаачид судалж байна” хэмээн мэдээлэл өглөө.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ