• СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

    2020-04-30

    УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

    Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилохоор заасан.

    Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, тэдний оронд С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал оруулж ирснийг хэлэлцэж байна.

    С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид гэж үзсэн байна.

    Томилгоотой холбоотой УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусныг хүргэе.

    УИХ-ын Д.Эрдэнэбат: СЕХ илт эрх баригч намын талд ажилладаг байдлыг гаргахгүй байх, нэр дэвшигчдийн эрхийг тэгш хангаж, хяналтыг тэгш тавихад анхаарч ажиллахыг С.Баатаржаваас хүсье.Сонгууль угтсан шилжилт хөдөлгөөн хэр явсан бэ?

    Улсын бүргэлийн ерөнхийи газрын дарга Б.Баасандорж:Энэ асуудал Сонгуулийн тухай хуулийн  24 дүгээр зүйлээр зохицуулагддаг.  Шилжилт хөдөлгөөн хоёрдугаар сарын 1-нээс зогссон.

    Өмнөх онуудад нэг сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хоооронд иргэний шилжилт хөдөлгөөн 16-17 мянга байдаг байсан. Харин энэ жил дээрх хугацаанд шилжилт хөдөлгөөн 34-45 мянга болж өссөн байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Энэ хүмүүсийг одоо томилоод сарын дараа дахиад ажилгүй болох уу. Аймшигтай сонгуулийн үе болох гэж байна. Аймшигтай гэдэг нь коронавирусийг хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагад би итгэхээ байлаа. Миний цагдаа намайг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болсон байна. Эрдэнэтдээ тайван алхахаа больлоо. Би хууль зөрчихгүй. Ажлын тайлангаа олон нийтэд тавьмаар байна.  СЕХ улс төржмөөргүй байна. Бид хуулийн дагуу төрийн эрх мэдлийг авах гээд явж байгаа хүмүүс. Бие даагчдын зарим нь зохион байгуулалттайгаар хүний нэр төрийг гутаах гэж дэвшиж байна. Өмнөх долдуугар сарын 1-нийг давтах вий дээ.

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг. Тиймээс солнгууль шударга болох ёстой. СЕХ-ны гишүүдээс эхлээд тойрогт ажиллаж байгаа хүмүүс бүгд төрийн алба хаагчид шударгаар хуулийн сонгуулийг явуулах үүрэгтэй. Тийм ч учраас СЕХ-ны орон тооны  хоёр гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ хоёр албан тушаалтаныг мэргэжлийн жинхэн төрийн алба хаагчип гэж үзэж оруулж ирсэн. Нэг нь ЦЕГ-ын дарга, нөгөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга.

    Сошиалаар хэтэрхий биенээ гутааж байна,Хэрээс хэтэрлээ.

    Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн  саналаар СЕХ-ны орон тооны гишүүнээр томилохыг дэмжлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ