• Д.Нямхүү:Оросоос ирсэн оюутнуудын хувьд аюул энэ удаа гайгүй өнгөрлөө

    2020-04-30

    Дөрөвдүгээр 29-нд Монгол улсын хэмжээнд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

    Нийт 163 шинжилгээ хийснээс бүгдэнгийнх нь хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Үүнд:

    • ХӨСҮТ-т тусгаарлагдсан 12,
    • Дорноговьд тусгаарлагдсан 31,
    • Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг,
    • Тандалтын зорилгоор авсан 46 хүний шинжилгээ багтжээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Тусгай үүргийн гурван нислэг дээр онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байна. Оросын оюутнуудын хувьд 20-иод хоночихлоо. Давтан шинжилгээнүүдээр 21 тохиолдлыг илрүүллээ. Зариманд гурав,зариманд нь дөрвөн ч удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тийм ч учраас Оросын оюутнуудын аюул энэ удаа гайгүй өнгөрнө гэж бид тооцож байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ