Д.Нарангэрэл:Хүүхдээ бусадтай ундаа,усаа хуваалцаж уухгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй байна

2020-04-30

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

3.2 сая хүн өвчилж,227 мянган хүн нас барж,нэг сая гаруй хүн эмнэлгээс эдгэж гарсан байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь эдгэрэн гарч дараагийн шатны хяналтанд оржээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-ны 109 утсанд 183 дуудлага ирснээс Япон улсаас 1,Швед орноос 3 хүн холбогдож,зөвлөгөө авсан байна. Япон улсаас холбогдсон нэг иргэн маань тус улсад дэлгүүрийн тор,уут,гутлын улыг ариутгаж байна гэж мэдээлсэн байна. Мөн иргэдийн зүгээс гадаа тоголж байгаа хүүхдүүд нэг савнаас ундаа,усыг дамжуулан ууж байна гэж мэдээлсэн.

Урин дулааны цаг эхлэсэнтэй холбоотой хүүхдүүд гадаа тоглохдоо амны хаалтаа зүүх,ялангуяа нэг савнаас ундаа ус уухгүй байхыг анхааруулж байна.

Коронавирус шүлсээр дамжин халдварлах өндөр эрсдэлтэй. Айл болгон тусдаа аяга,гар нүүрний алчууртай байх,1.5-2 метрийн зайтай хоорондоо харьцахыг зөвлөж байна” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ