• Сонгууль 2020:Сонгинохайрхан дүүрэгт АН-ын залуучууд аль хэдийнээс хууль зөрчөөд эхэлсэн

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Нийслэл хотын хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг болох Сонгинохайрхан энэ удаагийн сонгуулиар хоёр тойрог болж буй. Нэг нь хоёр мандаттай, нөгөө нь гурван мандаттай.

    Өмнөх УИХ-ын сонгуулиар Сонгинохайрханчууд МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, Н.Учрал, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва, Д.Ундармаа нарыг сонгосон.

    Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Д.Ундармаагаас бусад нь нэр дэвшихээр яригдаж байна. Б.Ундармаагийн хувьд дампуурсан “Капитал” банкны эзэн төдийгүй ЖДҮХС-аас хүртэл зээл авсан учраас улс төрийн карьераа өндөрлөхөөс аргагүйд хүрээд байгаа юм.

    Д.Сумьяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ гадна УУХҮ-ийн сайд, МАН-ын нийслэлийн намын хорооны даргын албатай. Х.Нямбаатар энэ УИХ-ын гаргасан, баталсан ихэнх хуулийн төслийн багт орж ахалж ажилласан. Н.Учрал, Ц.Гарамжав нар Ерөнхий сайд намын даргаа дэмжиж ирсэн. Тиймээс тэд нэр дэвших эрх авах нь тун тодорхой.

    Харин Д.Тэрбишдагвын хувьд 60 тэрбумынхныг дэмжиж бас МАХН-д очиж байсан гэх асуудлууд бмй.

    Мөн тэднээс гадна Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нэр дэвших санаатай байгаа гэх.

    АН-аас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, О.Магнай, “ТЭСО” группийн О.Цогтгэрэлтийн ах О.Сайнбуян, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн, “М-Ойл” ХХК-ий захирал Б.Пунсалмаа, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, тус дүүргийн АН-ын дарга асан Ө.Пүрэвбаатар, П.Цэцэгмаа БГД-ийн ИТХ-ын дэд дарга, тус дүүргийн засаг дарга асан М.Чинболд  нар нэр дэвшихийг горилж байна.

    Д.Батцогтын хувьд АН-аас М.Энхсайханыг даган гарч МҮАН, МАХН-ын эвслээс нэр дэвшин Ховдоос сонгогдож байсан ч буцан АН-д ирж байсан нэгэн. Өнгөрсөн сонгуулиар баз хүргэн С.Бямбацогтд ялагдсан. Тэгээд Ховдыг хаяж Сонгинохайрханыг усалж ирсэн нэгэн.

    Ж.Амарсанаа ЭМ-ийн дэд сайд байсан, Д.Сарангэргэл сайдын үйл ажиллагааг харлуулах гэж үзсэн ч чадаагүй. Тэгээд О.Магнай, Д.Цэцэгмаа нарын хамт шинэ коронавирусын халдвартай үед сонгуулийн хууль зөрчин Сонгинохайрхан дүүргийн иргэдийг олноор нь цуглуулсан асуудалд холбогдсон.

    О.Магнайгийн тухайд үе үе популизм хийдэг зантай нэгэн. Иргэдээ 1.2 саяыг тараая ч гэх шиг.  Л.Эрдэнэчимэгийн тухайд Ерөнхийлөгчийн зөвлөх. Түүний компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн нь тогтоогдсон. Мөн хуульч Х.Бат-Ялалтыг хориулаад буй.

    Ардчиллынханд “Аптек” Болдоо гэгддэг Т.Болдбаатарын хувьд охиноо хүмүүжүүлж чадаагүй гэгддэг. Охин нь хар тамхины асуудалд удаа дараа холбогдсон. Ийм л нөхдүүд нэр дэвших нь.

    С.Мөнхчулуун бие дааж нэр дэвших нь тодорхой болж буй. Намынхаа бодлогыг сөрсөн, дүү нь сэлэм, хар тамхины асуудалд орооцолдсон гэдэг.

    Мөн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэд байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ