Их Британийн Ерөнхий сайд Жонсон хүүтэй боллоо

Их Британийн Ерөнхий сайд, түүний найз бүсгүй Кэрри Симондс нар 4-р сарын 29-нд хүүтэй болжээ. Энэ тухай Британийн SkyNews телевиз мэдээлэв.

“Эрүүл хүүхэд төрөв” гэж эцэг эх нь хэллээ. Лондон хотын нэгэн эмнэлэгт хүүхэд мэндэлжээ. Жонсон, Симондс нар “Эрүүл мэндийн үндэсний төвийн (NHS) гайхалтай эх баригч багийг дэмжиж талархал илэрхийллээ. Зарим мэдээллээр ерөнхий сайд төрсөн өдрийнх нь турш найз бүсгүйтэйгээ хамт байв.

Борис Жонсон саяхан коронавирусын нөлөөнөөс эдгэрч, хоёр хоногийн өмнө ажилдаа буцаж ирсэн. Симондс мөн энэ өвчний шинж тэмдгээр шаналж байжээ.

Хосууд хоёрдугаар сард сүй тавьсан тухайгаа зарласан юм. Жонсон хүүгээ төрсний дараа амралтаа авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ