• Хятад улс эдийн засгаа дэмжих зорилгоор татварыг 105 тэрбум доллараар бууруулжээ

    Энэ оны нэгээс гуравдугаар сарын үр дүнгээс харахад Хятад улс аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт, нийгмийн даатгалын шимтгэлийг 742.8 тэрбум юань буюу ойролцоогоор 105 тэрбум доллараар бууруулжээ. Энэ тухай Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын татварын ерөнхий газрын төлөөлөгч Цай Зили мэдэгдлээ.

    Энэ нь эхний улиралд Хятадын эдийн засагт татварын дарамт буурах хэмжээ 742.8 тэрбум юаньд хүрэх юм.

    Өнгөрсөн онд Хятад улс татварын ачааллыг 2 их наяд юаниар бууруулсансан бол түүний өмнөх 2018 онд улс орны эдийн засагт үзүүлэх татварын дарамтыг 184 тэрбум доллараар тус тус бууруулж байв.

    “Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар, БНХАУ-ын эдийн засагт татварын дарамтыг бууруулах хэмжээ зарим талаар буурна. Эпидемийн байдал сайжирч байгаа энэ үед үйлдвэрлэлийн хэмжээ сэргэх төлөвтэй байна” гэж Цай Зили хэллээ.

    Эхний улиралд татварын орлогын нийт хэмжээ 3.48 их наяд юань болсон өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.4% -иар буурчээ.

    Коронавирусын дэгдэлтийн нөхцөлд Хятадын эрх баригчид тахал өвчинд нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэмжээ авч буй нь олон компаниудыг төсвийн ачааллаас түр хөнгөлсөн явдал боллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ