Пакистаны 30 эмч,сувилагч өлсгөлөн зарлажээ 

2020-04-29

Илүү цагийн ачаалал  болон  коронавирусын үед эрүүл мэндийн салбарын хангамж тааруу байгаатай  холбоотойгоор Пакистаны 30 эмч,сувилагч энэ сарын 16-наас хойш  өлсгөлөн зарлаад  байгаа аж.

Тэд  Засгийн газраасаа ачааллыг бууруулж, цалин нэмэгдүүлэх, хамгаалах хэрэгсэл өгөхийг шаардаж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас ажлаа орхиж эсэргүүцлийн жагсаалд оролцсон 50 эмч, сувилагчийг саатуулсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон байна.

Одоогийн байдлаар Пакистан Улсад коронавирусын 14 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 327 иргэн амь насаа алджээ.

Нийт халдвар авагсадын 7000 орчим нь  Панжаб мужид бүртгэгдээд байна.

Тиймээс эсэргүүцлийн жагсаалд тус хотын эрүүл мэндийн ажилчид голлох байр суурийг эзэлж байна. Түүнчлэн тус улсад коронавирусын галын шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн 150 эмч, сувилагч  халдвар авчээ. Үүнд эрүүл мэндийн салбарынхан Засгийн газраа буруутгаж байна.

Пакистаны Засгийн газар эмч, сувилагчдын шаардлагыг хүлээх авах хүртэл эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй гэж тус улсын  Эрүүл мэндийн салбарын холбооны төлөөлөл хэлжээ. Өлсгөлөн зарласан 30 эмч 04 дүгээр сарын 16-наас хойш хоол идэж, ус уугаагүй байна.

Эх сурвалж: The guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ