• Монголд суугаа Түвд иргэд 26 сая төгрөгийн хандив өргөлөө

    2020-04-29

    Өнөөдөр Монгол Улсад суугаа 23 Түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөгийн хандив өргөлөө.
    Хандив өргөсөн иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн юм.
    Тэрээр уулзалтын үеэр “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүлд өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн хандив өргөж байна. Монгол улсаар бид бахархаж байна” гэсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ