1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хүүхдийн мөнгөний дансаараа дамжуулан авна

2020-04-29

“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь тус компанийн зүгээс хүүхдүүдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг данс руу нь автоматаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү дансгүй хүүхдүүдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэх бол харин хувьцааны данс нээлгүүлсэн хүүхдүүдийнх нь хувьд холбогдсон банкны данс руу нь шилжүүлэх аж.

Харин аль аль нь байхгүй бол дараа нь дансаа нээлгээд ногдол ашгаа авах боломжтой юм. Click To Tweet

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Тийм учраас зөвхөн дээр дурьдсан он сараас өмнө төрсөн хүүхдүүд 1,072 хувьцаатай болохыг анхаарна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ