Шөнийн ээлжинд ажилласан эмч, ажилтнуудын найман цагийн нэмэгдлийг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ

2020-04-29

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн салбарын зарим эмч мэргэжилтнүүдийн цалинг 10-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүнийг цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилтнуудад итгэл үзүүлсэн шийдвэр боллоо гэж салбарынхан үзэж байна.  Мөн  үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын 23 дугаар албан даалгавар гарчээ.

Үүгээр ирэх сарын 1-нээс шөнийн ээлжинд гарч буй эмч, ажилтнуудын 22.00 цагаас 06.00 цаг буюу найман цагийн шөнийн нэмэгдлийг олгож эхлэхээр болж байгаа аж. Click To Tweet

Энэ шийдвэртэй холбоотой төсвийн нэмэгдэл болох 3.5 тэрбум төгрөгийг Сайдын багцаас гаргах юм байна.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг 30-60 хувь нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүнд шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийг сайдын багцад багтаан шийдвэрлэж олгохоор болжээ.

Дээрх урамшууллууд нь төрийн албанд тогтвортой ажилласан, илүү цаг, хоол унаа, зэрэг дэвээс гадна нэмэгдэж буй урамшуулал юм. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудад томоохон дэмжлэг болж, урам зориг өгнө гэж үзэж байна.

Бичлэг үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ