• Г.Ариунбуян:Эрүүл мэндийн шалтгаантай гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж буй иргэдэд хариуцлага тооцно

    2020-04-29

    Монгол улс хоёрдугаар сарын 1-нээс хойш нийт 4,300 орчим иргэдээд агаар болон газраар татан авчээ.

    УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэд онгоцонд суух гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж буй мөн тусгаарлалтад байгаа иргэдийн зарим нь төлбөрөө төлөөгүй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян мэдээллээ.

    Тэрбээр “Эрүүл мэндийн шалтгаантай гээд хуурамч бичиг баримт бүртгүүлж,сонгон шалгаруулах ажлын хэсгийн ажилд хүндрэл учруулж байна. Ийм асуудалд хариуцлага ярина.

    Нийт 9,900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна.

    Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.Хоёр л онгоцоор иргэдээ татан авч байна.

    Хоёрдугаар сарын 1-нээс хойш нийт 4,300 орчим иргэнээ татан авснаас 1,7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Тусгаарлах байрны 39,5 сая төгрөгөө төлөөгүй 60 орчим иргэд дунд БНХАУ-д хорих ял эдэлж байсан, гэмт хэрэгт холбогдсон гэх мэт төлбөрийн чадваргүй иргэд байгааг бид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ