С.Чинзориг:НДШ-ээс чөлөөлөх шийдвэрт хувийн бүх ААН-үүд хамрагдана

2020-04-29

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өгч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

  • Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бүх хувийн хэвшлийн үйл ажиллагааг доголдсон гэж үзэж хувийн хэвшлийнхэн НДШ-ээс чөлөөлөх шийдвэрт бүрэн хамрагдана.
  • Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд болон төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнууд,ТББ-ын ажилтнууд хамрагдана.
  • НДШ-ийн өртэй эсэх мөн тухайн саруудад ашигтай ажиллах эсэхээс үл хамааран хамрагдана.

Ингэснээр нийт 1.1 сая ажиллагсдын 75 хувь нь НДШ-аас чөлөөлөх шийдвэрт хамрагдана. Үлдсэн 25 болох төрийн болон төрийн өмчит байгуулла,гадаадын тусламжийн төсөл,төсвийн байгууллагад ажиллагсад тус шийдвэрт хамрагдахгүй” хэмээн ярилаа.

Шууд үзэх:

Хувийн хэвшлээ ямар нэгэн байдлаар ялгаварлахгүйгээр НДШ-ээс чөлөөлөгдөх шийдвэрт хамруулах аж. Ингэснээр ажилтнууд ажилтнууд нэрлэсэн цалингаа гар дээрээ авах боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ