БНСУ-д зөвхөн ЭМД-тай хүмүүст маск олгож байгаа нь гадаадын иргэдийг орхигдуулж байна хэмээн шүүмжлэлд өртөж байна

2020-04-29

Өчигдөр нийт 315 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гэж гарсан тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө:

Дэлхийн хэмжээнд 951 мянган хүн эдгэрчээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

  • Сингадурт 528 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь гадаадын хөдөлмөр эрхлэгчид байна.
  • БНСУ-д шинэ тохиолдол ес,нас баралт хоёр бүртгэгдсэн байна.

Солонгосын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс өмнө вирусыг бусдад халдварлуулах чадвар маш өндөр ба нийт халдварын 40 гаруй хувь нь халдварын шинж тэмдэг илэрч эхлээгүй хүнээс халдвар авсан байна гэж мэдээлжээ. Шинэ халдварын голомт бий болохоос сэргийлж БНСУ-д ажилладаг бүртгэлтэй болон бүртгэлгүй гадаадын ажилчдын орон байр нь халдвар хамгаагүйтлийн стандартад нийцэж буй эсэх асуудал сөхөгдөж байна.

Гэртээ карантинд байх ёстой гадаадын зарим иргэдэд хяналт тавихад оршин суугаа байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан байна.

БНСУ-д зөвхөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүст амны хаалт олгож байгаа нь тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн тэн хагасыг төрийн үйлчилгээнээс орхигдуулж байна гэж шүүмжлэлд өртөж байна.

  • Япон улсад 282 тохиолдол бүртгэгдсэнээс 112 нь Токио хотод бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ