• Д.Нарангэрэл:Шинээр гадаадад байгаа таван монгол хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон

    2020-04-29

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ОХУ-д нийт халдвар авагсдын тоо 93 мянганд хүрчээ.

    Өчигдөр 112 хүн эдгэж гарсан нь халдвар гарснаас хойш хамгийн олон хүн эдгэж гарсан өдөр байна.

    Нийт халдварын 50 тохиолдол нь Москва хотод байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 200 дуудлага ирснээс АНУ-аас 2,Швед улсаас 2,Солонгос улсаас нэг хүн утсаар холбогдож шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

    Сүүлийн долоо хоногийн хугацаанд нийт таван монгол хүн коронавирусын халдвар авсан учраас дээрх утсанд холбогдож,зөвлөгөө авсан.

    Эдгээр хүмүүс нь АНУ,Швед,БНСУ-д оршин суудаг бөгөөд бүгд эхний шинжилгээгээр халдвартай гэдэг нь тогтоогдсон” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ