• FIFA тоглолтын үеэр хөлбөмбөгчдийг нулимахаас сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

    ФИФА-ийн Эрүүл мэндийн хорооны дарга Мишель Д’Хуг хөлбөмбөгийн тоглолтын үеэр хөлбөмбөгчид нулимахад ямар шийтгэл хүлээлгэх талаар ярьжээ.

    “Хөлбөмбөгт нулимах нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нийтлэг зүйл юм. Бид хөл бөмбөгөө дахин тоглож эхлэхдээ эдгээр үйлдлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ боломжтой гэж үү. Магадгүй шүүгчид үүний төлөө тоглогчдод шар хуудас өгөх хэрэгтэй. Нулимах нь вирус тараах арга юм. Тиймээс бид анхааралтай байх ёстой. Би нэлээд эргэлзэж байна.

    Хөл бөмбөгийн тоглогчид бие биендээ хүрэхгүйн тулд оруулсан гоолыг тэмдэглэх шинэ аргачлал боловсруулах хэрэгтэй. Тоглолтын өмнө гар барих, тоглолтын дараа подволк солилцох нь мөн коронавирусын тархалтад хувь нэмэр оруулна” гэж D’Hug хэлжээ.

    Одоогийн байдлаар коронавирусын тахлын өвчлөлийн улмаас ихэнх улс орны үндэсний аварга шалгаруулах тэмцээн түр хойшлогдож байна. Аргентин, Нидерландын аварга шалгаруулах тэмцээнүүд эрт дууссаныг албан ёсоор зарласан.

    Дэлхий дээр нийтдээ COVID-19 вирусын халдвар авсан 3 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 211 мянга гаруй хүн амиа алджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ