• Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг болон Сүрьеэгийн зарим мэргэжилтнүүдийн цалинг нэмлээ

    Засгийн газрын хуралдаанаар “Хөдөлмөрийн  хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай  тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг дөнгөж сая гаргасан талаар Д.Сарангэрэл сайд мэдээллээ.

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэхэд  Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар орхигдсон байсан. Тэд 30 хувийн  нэмэгдэл авах тогтоол гарлаа” гэжээ.

    Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” хэмээн сошиал хаягаараа мэдэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Эмчгүй бол юу биш юм бнаа гэдгийг дэлхий мэдэрлээ. Жинхэнэ баатрууд  Эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдлынхан юм бна. 

    • Сайхан мэдээс байнаа. Баярлалаа. Гэвч нэг тодруулах зүйл байна. Хөдөө сумын ЭМТ-иин лаборант нарт дээрх тогтоол хамаарах уу?.  Сумын ЭМТ- иин зарим нэгэн дарга нар МХГ-аас асууна гээд өгдөггүй тал байдаг. Аймгийн МХГ-нас асуухаар сүрьеэгийн эмнэлэгийн лаборантад гэсэн болохоос сумын эмнэлгийн гэсэн үг ороогүй байна тиймээс олгох боломжгүй гэсэн хариултаар яг таг цоожилчдог тийм болохоор наад тогтоолдоо сумын ЭМТ -иин лаборант гэсэн үг үсэг оруулахгүй бол 30%-иин нэмэгдэл олдохгүй л боловуу даа… үг үсгэн дээр л мурьчих юм байна лээ шүү дээ.

    • Эмнэлэгийн эмийн сангийн эм найруулагч хамрагдах юмуу эм зүйч гэж заасан байна эм найруулагч хортой нөхцөл гэдэг ч нөхцөлийн мөнгөө ч авдаггүй 30% хамрагдаарай байна

    •  Өрхийн эмч нар яах юм бэ? Тэд бас адилхан л эмч нар ш дээ. Эрүүл мэндийн салбарын бас л нэг том ачааг үүрдэг шүү дээ. Яагаад ингэж ялгаж салгаад байгаан бэ???😬😢😥

    • , ГАРЧГАА ЗӨВ ӨГӨӨЧЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЛИН 30% НЭМЭГДСЭН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ, ХЭДХЭН ХҮНИЙ ЦАЛИН НЭМЭГДЭЖ БАЙГАА

    • Хариуцлагатай байж мэдээнийхээ гарчигийг зөв оноож өгнө үү!!! Эрүүл мэндийн салбарынхны цалинг нийтэд нь нэмсэн юм шиг ойлгогдохоор бичсэн байна. Хүн бүр доторх агуулгыг нь бүрэн уншихгүй шүү дээ, үнийн хөөрөгдөл үүсэхэд нөлөөлж мэдэхээр байна. 

      • Эх баригч нярайн сувилагч нар угаасаа авдаг л бсан шүү дээ бүгдийг нь нэмчихсэн гэж худлаа мэдээлэл битгий өгөөчээ 

    • Төрөх,эх барих эмэгтэйчүүдийн эмч нар 1 шатлал дээгүүр цалинтай, нэмээд дандаа хахуул авдаг. Бүгдийг нь нэмээчээ энэ 1 сэгсийсэн юм

    • Боловсролд ажилладаг эмч нарыг яагаад хөсөр хаядаг юм бэ адилхан анагаахын сургууль төгсөж адилхан эрүүл мэндийн туслаиж үйлчилгээ үзүүлж хөл хорионы үёд адилхан л  эргүүлд гарч ажиллаж байгаа гэвч асрагчаас дор 500.0 төгрөгний цалин авч бна арай л шударга бус бишүү энэ төр эмя ялгаварлан гадуурхахаа боль
       

    • Өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд маш их ачаалалтай байдгийг бүгд мэднэ дээ. Тэгтэл цалин нэмэх болохоор л хаягдчих юмаа. Хортой нөхцөлд орохгүй ч гэсэн 30 хувь бол нэмүүлмээр л байдаг шүү

    • Сүржин нэртэй мэдээ тавих юм. Ариутгагч гэхээр эрүүл мэндийн салбарын бүх ариутгагч хамрагдах  уу

    • Өрхийн эмнэлгийн дарга нарыг сайн шалгах хэрэгтэй. Өрхийн эмнэлгийг шалгах, хянах ,арга хэмжээ авах байгууллага бдгүйн бналээ. Өрхийн эмнэлгийн дарга санхүүжилтээ ганцаараа дураараа зохицуулж  дургүй ажилтнаа дураараа халдаг.. хэлэх гэхээр яг өрхийн эмнэлгийн ажилчдын гомдлыг хүлээн авах бгууллага байгаагүй  шүү

    • Гарчигаа зөв өгмөөр юмаа. Нэмэгдсэн юм алга л байна. Сүрьеэгийн гэсэн үлдсэн мэргэжилтнүүдэд олгохоор болсон байна ш дээ. Энэ дүйвээнээр бас л юмны үнээ өсгөх байлгүй чааваас үлдсэн нөхдүүд нь байдаг цалингаараа урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөөд л явж байна шүү дээ. Ер нь жигдхэн л нэмэгдүүлэх хэрэгтэй юм байгаан . 

    • Сайн байн уу?  эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10%-тай тэнцэх нэмэгдэлийг хуучин авдаг байсан дахиад 10% авах юмуу,нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан авах уу, нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт тустай нийгмийн ажилтан байдаггүй шүү дээ

    • Нэгдсэн эмнэлэгт ажилдаг албаны дарга нарын цалин яагаад нэмэгддэггүй вэ, 8% нэмэгдээгүй, бусад эмч сувилагчийн цалингийн  зэрэглэлд өөрчлөлт ороходцалингийн зэрэглэлд нь ямарч өөрчлөлт ороогүй, ядахнаа хариуцлагын нэмэгдэл/ тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт олгосон/ -ийг өгмөөр юм. Эмнэлгийн албаны дарга нар/ жнь: чанарын алба, сувилгааны алба, эмчилгээний алба нь ямар ч нэмэгдэлгүй 200-450 хүнийг хариуцан ажиллаж байна шүү/ цалинг ТҮЭМ-6-аар аваад боллоо өөр ямарч нэмэгдэлгүй байна.

      • Эрүүл мэндийн төвийн дарга гар эмчлэгч эмчээсээ бага цалин авч бгаа мөртлөө хариуцлага нь маш их бдаг сонин шүү ядаж эмчлэгч эмч шигээ цалин авмаар бна шүү дээ

      • Яг зөв. Бодит байдал дээрээ  ийм л байна. Удирдаж байгаа хүмүүсээсээ бага цалинтай түүнээсээ илүү үүрэг хариуцлагатай…..  

    • Энэ салбарын цөөнх болсон инженерүүдээ харж үзээчээ ачааллыг адилхан үүрээд явдаг байж дунд мэргэжилтнүүдээсээ ч дор цалинтай тэгээд эрүүл мэндийн салбар дахь бүх л нэмэгдэл үйлчилгээнээс хоцорч хаягдаж орхигдож явах юм

    • Бариа засалч нарт нэмэгдэл байна уу тэд яг өөрийн  гараараа массаж хийдэг ажлын нөхцөл нь хүнд өдөрт 40-50 хүнд иллэг массаж хийх нь энүүхэнд хэвийн бусын нөхцөлд хамруулах шааррдлагатай г анхаарах цаг нь болсон шүү 

      • Сайн уу өмнө  хортын нэмэгдэл 10% авч байсан Сумын нийгмийн эрүүл мэндийн ажилтан нар 30% -г авах юмуу үгүй бол ганцхан сүрьеэгийн тасагт хамрагдах юмуу 

    • Дутуу л байна, рентгений эмч, эхо, дурангийн эмч нар ч бас хортой нөхцөл гэж баймаар юм. Яг улаан талбар дээр зогсож байгаа эмч сувилагч асрагч нар байдаг 

      • тийм шүү рентген,дуран, эхоны эмч нар ердийн бус нөхцөлд ажилладаг. Эхо хорогдуулсан цагтай байсан одоо бүр больсон.

    • өрхийн эмч сувилагч үйлчлэгч болон тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдиийн цалинг нэмэх хэрэгтэй   Эрүүл мэндийн даатгалаар бас санхүүждэг ч өрхийн дарга нар шагнал      у рамшил   ч өгөхгүй ажил амаа дарамталж байгааг анхаармаар

    • Bayr hurgie.Huviin emnelgeer l baga uilchluulbel zugeer bn.Doktor.akidemich gd uzuulheer oligtoi ch uzehgui.kart ch biten erguulehgui.zevelgee ch egehgui 40. 50.0 demii mungee ureh uom.Tsalin nemj bga uom chin hariutslaga ender boloosoi.Ard tumen mini huviin emnelgeer baga yvaasai.

    • Өрхийн эмч нарынхаа цалинг нэмээчээ.Бүх төрлийн өвчинөө үзнэ.Дээрээс нь эрүүл мэндийн яамны бүх судалгаа,цаасыг нугалж байна шдээ.Үнэхээр хоногийн 24 цаг амжихгүй байна.Дээрээс нь хяналт шалгалтаараа дарамтлана.Цалин өгсөн шиг өгөөд тэр хэмжээгээрээ нэхэж байгаа бол бас яахав дээ.Арай дэндүү байна шүү

    Холбоотой мэдээ