• Энэтхэгийн жүжигчин Амир Хан нэг килограмм гурилны дотор 200 ам.доллар нуун ядуу хүмүүст хандивлажээ

    2020-04-29

    Энэтхэгт хөл хорионы улмаас ажилгүй болж,хүнд байдалд орсон хүмүүст кино од,алдартнууд бэлэн мөнгө,хоол хүнс зэрэг олон байдлаар тусламжийн гараа сунгаад буй. Тэгвэл Энэтхэгийн Болливүүдийн од Амир Хан тусламж яг хэрэгтэй хүнд нь очих гайхалтай санааг олжээ.

    Анх олон нийтэд хандивынхаа талаар мэдэгдэхдээ хүнд байдалд орсон,тусламж хэрэгтэй хүн бүрт нэг килограмм гурил хандивлана гэжээ. Ингэхэд хүмүүс бусад од,алдартангуудын хандивтай харьцуулахад юу ч биш хэмээн үзэж,бараг тоосонгүй.

    Үнэхээр хоногийн хоолгүй болсон иргэд л зорин очсон байна.

    Гэхдээ үнэндээ Амир Хан нэг килограмм гурилтай уут бүрт 15,000 рупиг нуун хийсэн байжээ. 15,000 рупи нь 550 орчим мянган төгрөгтэй тэнцэнэ.

    Үр дүнд нь үнэхээр идэх хоолгүй,тусламж хэрэгтэй хүнд нь түүний тусламж хүрч чаджээ.

    Эх сурвалж:Indiatimes

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ