• Б.Жаргалсайхан:Би Их хуралд ороод юу ч хожихгүй

    2020-04-29

    Бүгд найрамдах нам ШИНЭ эвсэлд нэгдэж орсон. Тус намын дарга Б.Жаргалсайхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагдаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн аль нэгт нэр дэвших тухай дурьджээ.

    Гэхдээ дээрх тойргуудад өрсөлдөх сонирхолтой хүмүүс ШИНЭ эвсэлд олон  байгаа аж.

    Сонгуулийн бэлтгэлээ хэр бэлтгэж байгаа талаар “Сурталчилгааны материалаа л өгнө дөө. Намайг сонгох эсэхээ ард түмэн өөрсдөө мэдэг. Ер нь эцсийн бүлэгт улс төр гэж юу юм бэ. Би өөрийгөө бодоод зовлонгүй л амьдармаар байна. Их хуралд ороод юу ч хожихгүй шүү дээ. Төрийн бодлогыг нь өөрчлөөд зөв болгоод өгчих юмсан гэж бодож  байна. Яаж зөв болгохыг мэдэж байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ