Лионель Мессиг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулжээ

Besoccer сайт нь ProFootballDB-тай хамтран XXI зууны шилдэг хөлбөмбөгчдийн чансааг тодруулснаа танилцууллаа.

Жагсаалтыг боловсруулахдаа ELO системийг ашигласан бөгөөд энэ нь тоглогчдын тоглолтонд үзүүлэх нөлөө, тухайлбал гоол, дамжуулалтын тоо, өрсөлдөгчийн түвшин, тэмцээний түвшин зэргийг харгалзан үздэг байна.

Эхний байранд “Барселона”-гийн довтлогч Лионель Месси хамгийн их 100 оноотойгоор оржээ. “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналдугийн хувьд ижил оноотой боловч статистикийн хувьд аргентин эр түүний өмнө байна. Гуравт “Арсенал”, “Барселона”-гийн довтлогч асан Тьерри Анри оржээ.

Топ 10-т дараах хөлбөмбөгчид багтав:

  1. Лионель Месси (100)
  2. Криштиану Роналду (100)
  3. Тьерри Анри (98)
  4. Луис Суарес (97)
  5. Златан Ибрагимович (97)
  6. Гарри Кейн (97)
  7. Мохамед Салах (97)
  8. Неймар (96)
  9. Роберт Левандовски (96)
  10. Радамель Фалькао (95).
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ