Энэтхэгчүүд коронавирусын вакцины масс үйлдвэрлэлтийг ирэх тавдугаар сард эхлүүлнэ

2020-04-29

Энэтхэгийн Сэрумын Институтээс энэ жилдээ багтаан Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн вакцинаас 60 сая тунг үйлдвэрлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

Энэтхэгийн Сэрумын Институт бол вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч компани юм. Click To Tweet

Хэдий Оксфордын эрдэмтдийн гарган авсан вакцин нь зөвхөн амьтад дээр амжилттай туршигдаж,өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүн дээр туршигдаж эхлэсэн ч тус компанийн удирдлагуудын зүгээс Оксфордын эрдэмтдэд 100 хувь итгэж байгаа учраас ийнхүү масс үйлдвэрлэлтийг эхлүүлэхээр болжээ.

Эрдэмтдийн тооцоолж буйгаар вакцины хүн дээрх туршилт есдүгээр сард дуусна. Гэхдээ тус компанийн зүгээс үйлдвэрлэлийг эхлүүлж,есдүгээр сар гэхэд 40-50 сая тунг үйлдвэрлэсэн байх юм.

Тус компанийн  гүйцэтгэх захирал Адар Поонавала “Оксфордод зөвхөн маш мэдлэгтэй,шилдэг эрдэмтэд бий. Тийм ч учраас бид итгэлтэй байна” гэжээ.

Вакциныг Макака төрлийн зургаан сармагчинд вакциныг туршсан бөгөөд ингэхэд бүгд 28 хоногийн дараа ч халдвар авалгүй,эрүүл хэвээр байсан байна.

Ийнхүү өөрийн хөрөнгө болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр тавдугаар сараас эхлэн сард 3-5 сая тунг үйлдвэрлэх юм.

Эхний ээлжинд Энэтхэг улсын иргэдийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах бол түүнээс цааш бусад улс орнуудад хэдэн төгрөгийн өртгөөр нийлүүлэхийг Засгийн газар нь шийдэх аж.

Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хүн дээрх туршилт нь ирэх 9-р сард бүрэн хийгдэж дуусна. Харин Энэтхэгийн компани туршилт дуусахаас өмнө вакциныг их хэмжээгээр үйлдвэрлээд туршилт дуусахтай зэрэгцээд зах зээлд вакцинуудыг гаргаж эхэлнэ гэж ойлгож байна

  • Юу л бол. Буруу хийвэл эдгээр хүмүүс бүгд л өвчин эмгэтэй болно. Хойшид гарах үр дагаварын харалгүй хийхэд. Хүн рүү хлорын уусмал мэт ариутгалын бодис цацах үйлдэл хийж байсан улсууд шү дээ.

  • Аймаар хэдэн сая хүнтэй болохоор иргэддээ үнэгүй тарина гэж байна шууд л үйлдвэрлэх зуураа туршилт хийх нь

Холбоотой мэдээ