• Путин бүх оросуудад олгосон цалинтай чөлөөгөө тавдугаар сарын 11-нийг дуустал сунгалаа

    2020-04-29

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ард түмэндээ энэ сарын 30-ны өдрөөс эхлэн цалинтай чөлөө олгосон. Тэгвэл энэ хугацаагаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дахин тавдугаар сарын 11-нийг дуустал сунгалаа.

    Тэрбээр “Бидний хувьд тахлын хамгийн оргил үетэй нүүр тулж ирээд байна. Вирус байгаа цагт хэн ч халдварлах боломжтой” хэмээн улс даяар нэвтрүүлсэн шууд эфирээр ярижээ.

    Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хөл хорион дэглэмийг шат дараатайгаар зөөлрүүлэхийн сацуу эдийн засгаа дэмжих багц арга хэмжээний төлөвлөгөөг гаргахыг даалгажээ.

    Гуравдугаар сарын 30-наас эхлэсэн цалинтай чөлөө буюу нэг ёсны карантины үед иргэд зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ,эмийн сан,хүнсээ цуглуулахад л гэрээсээ гарч болж байгаа юм.

    Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж,нийт тохиолдол  93,558-д хүрчээ.

    Эх сурвалж:Xinhua news

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Манай зарм улс төрчдөөс Пүтен шиг булчитай болохийг мөдөөдөж соошелд зураг хөргөө тавих нь цөөнгүй л байдаг.Бас зүү орох зайгүй үй зайгүй  нөхөрөлдөг найз нөхөд мэтээр харуулсан зурагч бий. Яг одоо энэ л төрхөөрөө яг Путин шиг ард иргэдээ харсан төрийн хайр халамжийг өгчихвөлч мөн гоё доо, Ёстой сонгуульд зовох юмгүй ок ккк

    Холбоотой мэдээ