Сошиал од Чингисхаан, дуучин Нара, Өүлэн эх Өнөрчимэг нар бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ

2020-04-28

Өөрийгөө Чингис Хаан хэмээн өргөмжилдөг Магнайбаярын Чингисхаан, Өүлэн эх гэгддэг зураач Л.Өнөрчимэг, дуучин Нара нар бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар бичиг баримтаа өгчээ.

Тэд бол Монголын сошиал одууд бөгөөд заримыг нь “Мөрөөдлийн баг”-ийнхан гэж хошигнон нэрлэдэг. Click To Tweet

Өөрийгөө Чингисхаан гэж Улсын бүргэлийн газарт нэрээ өөрчилсөн залууг М.Баасанжаргал гэдэг.   Аав, ээжээс өгсөн нэрээ Чингисхаан гэж өөрчлөн “Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө. 2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ” гэж  сошиалд багагүй шуугиан тарьдаг нэгэн. Тэгвэл тэр өөрийгөө олны танил болсон гэж бодсон уу эсвэл монголчууд Чингисхаан гэж бодон сонгоно гэж бодов уу. Юутай ч бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ. Click To Tweet

Дуучин Нарагийн хувьд 2016 оны сонгуулиар Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшин ялагдсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд хувийн  бизнесээ хийхийн зэрэгцээ сошиалд ч дуулиан шуугиан тарьсан шигээ өнгөрөөсөн. Илэн далангүй, ил шулуухан зангаараа олны уурыг ч хүргэдэг, хайрыг ч хүргэдэг Нара энэ удаа дахин бие дааж даагаа нэхэх нь ээ.

 Зураач Л.Өнөрчимэгийн хувьд өөрийгөө Өүлэн эх гэж өргөмжилдөг нэгэн. Өөрийгөө тэргүүн хатагтай болгохыг хэд хэдэн удаа   шаардаж байсан  сошиал шуугианы эзэн. Түүний эл үйлдлээс улбаалан Ерөнхийлөгч, Өүлэн эх хоёрыг суулгачих юмсан хэмээн хүмүүс хошигнодог.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ