• Германд маск зүүгээгүй хүнийг 5000 хүртэлх еврогоор торгоно

    Герман улсад коронавирусийн халдвараас сэргийлэн олон нийтийн газарт амны хаалт зүүхийг зайлшгүй үүрэг болгоод байна. Тиймээс амны хаалт зүүгээгүй хүнийг 5000 хүртэлх еврогоор торгох болсныг өчигдөр мэдээлжээ.

    Герман улс нь халдвар тархахын эсрэг хориг, хязгаарлалтын олон арга хэмжээгээ өнгөрсөн долоо хоногт цуцалж, 800 метр/квадратаас бага талбайтай дэлгүүрүүдийг нээсэн. Гэхдээ амны хаалт зүүх шаардлага хэвээр үлдэхийг Германы канцлер Ангела Меркель сануулжээ.

    Германд муж, бүс нутгаасаа шалтгаалан амны хаалт зүүхгүй олон нийтийн газар явбал 150-5000 хүртэлх еврогоор торгох юм.

    Эх сурвалж: Риа Новости

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ