• Гар аргаар маск хийхдээ даавуу болон байгалийн торгон материалыг сонгох хэрэгтэй

    2020-04-28

    АНУ-ын Өвчний хяналтын төвөөс олон нийтийн  газар амны хаалт зүүж хэвшихийг зөвлөж байна. Гэвч N95 болон нэг удаагийн мэс заслын маскуудын хувьд олдоц муу,үнэтэйн дээр зөвхөн эмнэлгийн ажилтнуудад зүүхийг урьтал болгож байна.

    Тийм ч учраас иргэд гэр гэртээ амны хаалтыг оёж эхэлжээ.

    ACS буюу Америкийн эм бэлдмэлийн нийгэмлэгээс гаргасан судалгааны дүнгээр цэвэр даавуу болон байгалийн торго эсвэл сифон материалын хослол нь коронавирусын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорыг шүүхэд үр дүнтэй гэж үзжээ. Гэхдээ хамгийн гол нь дээр дурьдсан материалаар хийсэн маск нь тухайн хүний нүүрэнд яг таарсан байх хэрэгтэй аж.

    Судлаачид төрөл бүрийн материалыг вирусын агаарт тогтсон бичил тоосонцорыг хэрхэн шүүж байгааг нь туршин үзжээ.

    Ингэхэд нэг давхар цэвэр хөвөн даавуу,хоёр давхар сифон материалын,нийт гурван давхар маск нь нийт агаар дахь бичил тоосонцорын 80-99 хувийг шүүж байжээ.

    Энэ нь N95 масктай адил үйлчилгээтэй гэсэн үг юм. Цэвэр хөвөн даавуу нь вирусын хувьд механик шүүлтүүр болдог бол байгалийн торго,сифон нь илүү найдвартай шүүлтүүр болж чаддаг гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ масканд нэг хувийн л зай гарахад ашигт байдлыг нь 50 болон түүнээс илүү хувиар бууруулж байжээ.

    Эх сурвалж:acs.org

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ