FIFA нэг багийн сэлгээний тоог тав болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) коронавирусын тахлын улмаас түр зогссон одоогийн улирлыг эхлүүлсэн тохиолдолд багуудад нэг тоглолтод таван солио хийхийг зөвшөөрөхийг хүсч байна гэж Sky Sports мэдээлэв.

Ингэснээр тоглолт хатуу хуваарийн дагуу явагдсан тохиолдолд хөлбөмбөгчид нэмэлт ачаалал, бэртэл авахаас зайлсхийх боломжтой гэж тус байгууллагаас үзэж байна.

Шаардлагагүй түр зогсолт үүсгэхгүйн тулд FIFA солио хийх гурван цагийг бий болгохыг санал болгож байна. Үүний зэрэгцээ, өмнөх шиг, завсарлагааны үеэр тоглогчид өөрчлөгдөж болох аж.

FIFA-гийн саналыг хөлбөмбөгийн тоглолтын дүрмийг зохицуулдаг Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл хэлэлцэх болно.

Хэрэв дүрмийн өөрчлөлт батлагдвал FIFA 2020/2021 оны улирал болон 2021 оны олон улсын бүх тэмцээн, түүний дотор хойшлогдсон Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг уг дүрмээр явуулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ