Ө.Энхтүвшин:ОХУ-д байгаа оюутнуудаа ээлж дараатай татаж авна

2020-04-28

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

“Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ныг дуустал сунгажээ. Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа болон Алтанбулаг,Буянт-Ухаа,Замын-Үүд гэсэн гурван боомтоор зөвхөн өөрийн иргэдээ авах хугацаа энэ хугацаанд дагаад сунгагдана.

Сургалтын төвүүдийг цөөн тоотойгоор хичээллүүлэх эсэхийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Сөүл рүү хоёр удаа,Франкфурт рүү нэг удаагийн тусгай нислэгийг ойрын хугацаанд үйлдэнэ. Эдгээрээс гадна шат дараатай эх орондоо ирэх нэн шаардлагатай иргэдийг татаж авах ажлыг дэс дараатай хийнэ.

ОХУ-аас оюутнуудаа ээлж дараатай татан авчрах ажлуудыг хийнэ. Энэтхэгээс иргэдээ БНСУ,Японд ирвэл тэндээс нь татаж авах л боломж байна.

Тэрнээс биш Энэтхэг улс руу шууд нислэг явж чадахгүй,байнгын нислэг хийдэггүй учраас боломжгүй.

Долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр монгол улс маш өндөр эрсдэлтэй гэж гарсан” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ