Майк Тайсон бокс руугаа буцна гэжээ

53 настай боксчин хэдийн бэлтгэлээ хийж эхэлсэн байна.

Америкийн боксчин Майк Тайсон YouTube дээр нийтэлсэн ярилцлагадаа “гурваас дөрвөн үетэй шоу тоглолтонд оролцон” рингэнд эргэн гарах гэж байгаагаа ярьжээ. Тэр яг хэзээ үүнийгээ хийх гэж байгаагаа тодорхой хэлээгүй байна.

Тайсон мэргэжлийн рингэнд нийтдээ 58 (50-6-44) тулаан хийснээс гадна хамгийн залуу аварга болж рекорд тогтоосон байдаг. Тэрээр 1986 онд 20 настайдаа аварга цол хүртсэн.

Боксчин 2005 онд зодог тайлсныхаа дараа АНУ-д алдартай “хөдөө аж ахуйн зугаа цэнгэл” -ийг эхлүүлсэн бөгөөд мөн хоёр кинонд тоглосон.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ