
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал дараахь мэдээллийг өглөө.
“Замын-Үүдийн Хөх хотод эмчлэгдэж байсан булчингйин идээт үрэвсэлтэй,17 удаа жижиг мэс ажилбар хийгдсэн иргэнээ хүлээн авсан. Вируслогийн шинжилгээг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн байгаа.
Дөрөвдүгээр сарын 30,тавдугаар сарын 1,2-ны өдрүүдийн тусгай үүргийн нислэгийн багт хяналт тавих эмчээ томилсон. Мөн эрүүл мэндийн байгууллагагуудын бэлэн байдал,тусгаарлах байр болон тэнд ажиллах эмнэлгийн ажилтнуудаа томилж байна. Сэжигтэй иргэдийг ХӨСҮТ-т,эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэгт,ямар нэгэн тусламж үйлчилгээ шаардлагагүй бол тусгайлан бэлдсэн амралт,зочид буудлуудад тусгаарлана” хэмээлээ.
Монголчуудад хоол боловсруулах эрхтэний доголдол,дотор муухайрах,суулгах шинж тэмдэг нь илүү байгаа нь өвчтөнүүдэд ажиглагдаж байна.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй