• Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 31-ныг дуустал сунгалаа

    2020-04-28

    УОК-ын 20 дахь удаагийн хуралдаанаар хөл хориог тавдугаар сарын 31-ныг дуустал дахин сунгалаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна. Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа болон Алтанбулаг,Буянт-Ухаа,Замын-Үүд гэсэн гурван боомтоор зөвхөн өөрийн иргэдээ авах хугацаа энэ хугацаанд дагаад сунгагдах юм.

    Мөн сургалтын төвүүдийг цөөн тоотойгоор хичээллүүлэх эсэхийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ