• Роналдиньо:Би ийм байдалд орно гэж хэзээ ч бодож байгаагүй

    “Барселона”, “Милан”, Бразилийн шигшээ багийн довтлогч асан Роналдиньо Парагвайн шоронгоос суллагдсаныхаа дараа анх хэвлэлийнхэнд хандан, түүний дүү Роберто Ассисийг хуурамч бичиг баримттай байсан хэмээн 3-р сарын эхээр шоронд явуулсан гэжээ.

    Дөрөвдүгээр сард Роналдиньо болон түүний дүүг шоронгоос суллаж, шүүх хурал болох хүртэл тэд зочид буудалд байрлаж байна.

    Роналдиньо ABC Color-т ярилцлага өгөхдөө “Бичиг баримт хуурамч болохыг мэдээд бид их гайхсан. Одооноос эхлэн бид баримтыг тодруулахын тулд шударга ёсны тогтолцоотой бүрэн хамтарч ажиллана. Бид бүх зүйлийг тайлбарлаж, биднээс шаардсан бүх зүйлийг өгсөн. Энэ бол маш хүнд цохилт байсан, би ийм байдалд орно гэж хэзээ ч бодож байгаагүй. Би амьдралынхаа туршид хамгийн өндөр түвшинд тоглохыг хичээж, тоглолтоороо хүмүүст баяр баясгаланг авчирсан” гэжээ.

    Роналдиньо үндэсний шигшээ багийнхаа хамт дэлхийн аварга, Испанийн хошой аварга, Италийн аварга, Алтан бөмбөгийн эзэн болж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ