• С.Буд:Энэтхэгт байгаа Монголчууд малын тэвшинд хонож байна

    УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 1-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц хөөрөхөөр болсон.

    Харин удаа дараагийн нислэг хийхдээ БНЭУ-д суугаа хүнд байдалд орсон иргэдээ авч ирэхгүй байгаа тул ар гэрийнхэн нь Засгийн газарт хүсэлт хүргүүллээ.

    Энэтхэг суралцдаг оюутны гэр бүл Д.Базарбилэг “Бусад орны хүүхдүүд нь бүгд яваад,байрандаа ганцаараа үлдсэн. АТМ орох гэхээр гаргадаггүй,мөнгө төгрөггүй хүнд байдалд байна. Өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө авч ирэхийг хүсч байна. Өөрийгөө чадахаараа тусгаарлаад эрүүл саруул байна”

    Энэтхэг рүү сургалтанд суухаар явсан хүний эгч С.Буд “Манай дүү 20 хоногийн сургалтад яваад ирж чадаагүй. Тэнд байгаа хүмүүс хоорондоо холбоотой байгаа.

    Зарим нь малын тэвшинд хонож байна.

    Манай дүү өчигдөр гэхэд ухаан алдаж унасан. Энэтхэг улсын зүгээс танай Засгийн газар бидэнд хандвал онгоц гаргаад өгч болно гэсэн.Гол нь Засгийн газраас ямар ч хариу өгөхгүй байна. Тэнд байгаа хүмүүсийн ар гэрийнхний хувьд амьдралын бололцоо тэр болгон сайн биш байгаа учраас хэл ам хийж явж чадахгүй байна” гэв.

    Gereg.Mn

    БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна

    Posted by Gereg.Mn on Monday, April 27, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ