• Хилээр 110 кг дэрвэгэр жиргэрүүний үр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Г гэгч Замын-Үүд дэх боомтоор үл мэдэгдэх ургамлын үр их хэмжээгээр гаргахыг завджээ.

    Өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналтын шалгалтаар илрүүлсэн АЖ.

    Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр тус үл мэдэгдэх үр нь дэрвэгэр жиргэрүү гэх эмийн ховор ургамлын үр болох нь тогтоогджээ.

    Иргэн Г-гийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн байна.

    Эх сурвалж: ГЕГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ