• С.Эрдэнэтэй зөрөлдсөн Б.Мөнх-Эрдэнэ АН-аас татгалзсанаа мэдэгдлээ

    АН-ын ҮБХ-ны гишүүн, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ намаасаа түдгэлзжээ. Өнгөрсөн баасан гарагт намаас гарах өргөдлөө С.Эрдэнэ даргад өгсөн аж. 

    Д.Мөнх-Эрдэнэ “Би С.Эрдэнэ даргыг суудлаасаа буун буутал хэрэлдэх учраас нэгдүгээрт намынхаа эв нэгдлийг бодож ийм шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, манай нутгийнхан өргөдлөө өгчих, АН-ын нэр хүнд нийгэмд шившигтэй байдалд хүрч байна гэсэн учраас намаасаа түдгэлзэхээр болсон”  гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллээр дамжуулан хийлээ. 

    Энэ тухай мөн нүүр номондоо “Би Ардчилсан намаасаа биш С.Эрдэнэ даргаас татгалзлаа. Харин намайг дэмждэг мянга мянган жирийн гишүүдтэйгээ Ардчиллын төлөө явсаар ирсэн. Цаашид ч зүтгэх болно” гэжээ.

    Д.Мөнх-Эрдэнэ нь АН-ын идэвхтэй залуу гишүүдийн нөг бөгөөд өнгөрсөн сард С.Эрдэнийг намаасаа нэр дэвшихийг хүсэгчдээс 100 саяыг хураасан ч дахин 300-400 саяыг хурааж байна хэмээн мэдэгдэж байсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ