Америк улс махны хомсдолд ороход ойрхон байна

2020-04-28
Ажилтнуудынх нь дунд коронавирусын халдвар гарах болсноор Америк даяар мах боловсруулах үйлдвэрлүүд олноороо хаагдаж байна.
Үүний нэг жишээ нь Тайсон хүнсний компани бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд улсдаа хамгийн томд тооцогддог гахай,үхрийн мах боловсруулах үйлдвэрүүдээ хаагаад буй.
Энэ талаар тус компанийн захирал Жон Тайсон нийт америкчуудад хандан “Хоол хангамжийн сүлжээ нуран унаж байна. Ингэснээр нэг талдаа дэлгүүрийн лангуун дээрх махны хомсдол үүсэхээс гадна мах бэлтгэгч фэрмэрүүд махаа нийлүүлэх боломжгүй болно” хэмээн ярижээ.
Бусад мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг JBS,Smithfield компаниудын хувьд ч салбаруудаа хаахад хүрчээ.
АНУ даяар зөвхөн мах боловсруулах үйлдвэрийн 5,000 гаруй ажилчид коронавирусын халдвар авснаас 13 нь нас баржээ.
Мах боловсруулах үйлдвэрүүд хэзээнээс ажиллаж эхлэх,цаашлаад тус улсад өвчлөл хэзээ дуусах нь тодорхойгүй аж. Америкт нийт 987,000 мянган хүн коронавирусын халдвар авчээ.
Эх сурвалж:Reuters

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ